Фэйсбүк дээр дансаа ахин идэвхжүүлэх сонголт байдаг ч, харин дансаа хаах сонголтыг олох маш төвөгтэй байдаг. Хэрвээ та Фэйсбүк дансаа бүрмөсөн устгахыг хүсэж байвал дараах заавар танд тус болно. Хурдан арга: 1. http://ssl.facebook.com/help/contact.php?show_form=delete_account та энэ линкээр орох үед шууд данс устгах нүүр гарч ирнэ. Гэхдээ та эхлээд username, password-роо нэвтэрч орсон байх шаардлагатай. 2. Гарч ирэх нүүрнээс Submit-ийг дараад, зааврыг дага. Та ердөө password-оо оруулаад spam-аас хамгаалах хэдэн кодыг оруулахад болно. 3. Танд таны данс 14 хоногийн дараа хаагдах болно гэсэн мэйл ирэх болно. Харин 14 хоногийн хугацаанд та ямар нэг үйлдэл хийх, данс руугаа орох нь хаагдах явцад нь саад болно. Тиймээс - 14 хоногийн хугацаанд данс руугаа бүү ор. - Хайлтын системээсээ Фэйсбүкийн линкийг бүрэн устга. - Ямар нэг байдлаар автоматаар данс руу нэвтрэх боломжуудыг арилгах хэрэгтэй. 4. Хүлээ. 14 хоногийн дараа харин данс хаагдсан эсэхийг шалгаад үз. Өөр арга: Хэрэв дээрх арга болохгүй байвал та доорх аргыг хэрэглээд үзээрэй. 1. Шууд Фэйсбүк рүү и-мэйл бичих хэрэгтэй. Хаяг нь: privacy@facebook.com 2. Фэйсбүк таны дансыг устгасан гэсэн мэйл ирэх хүртэл хэдэн өдөр хүлээгээрэй. 3. Хэрвээ хариу ирэхгүй бол support@facebook.com, info@facebook.com мэйлүүд рүү бичиж болно. |
|
Total comments: 0 | |